Захирлын мэндчилгээ
Манай вэб сайтаар зочилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж амьдралын сайхан бүхнийг хүсэн мэндчилье. 
Манай сургуулийн  хамт олон цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
 
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид 2006 оноос эхлэн Монгол Улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банк, Нордикийн хөгжлийн Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”–ийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглан багшаа хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллалаа.  Манай сургуулийн захиргаа нь 2010 онд Монгол Улсын Мэдээллийн технологийн хөгжлөөр тэргүүлэгч МСS электроникс ХХК –тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж хөдөө орон нутагт болон Дархан-Уул аймгийнхаа анхны “Цахим” удирдлагын системийг нэвтрүүлсэн сургууль болон хөгжиж байна.
 
 
Бид 2011-2012 оны хичээлийн жилд вэб сайтаа нээж улс орныхоо өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа, мэдээллээ солилцон хөгжих боломжоор дүүрэн байдаг иргэд, багш нар, суралцагчид та бүхэнтэй хамтран хөгжиж багшийн үйл ажиллагааны хариуцлагыг  нэмэгдүүлж байгаадаа баяртай байна.
 
Монголын ирээдүй хойч үе баяр жаргалаар дүүрэн байж, эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай. 
 
Захирал: Д.Уртнасан
НИЙТЭЛСЭН: 2017-02-11 07:13:27